[JICE JDS] Хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай танилцуулах семинар зохион байгуулана

JDS хөтөлбөр нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” нь 2017 оны 8-р сарын 16-ны өдрөөс элсэлтээ зарлаж, магистрын материалыг 11-р сарын 15-ний өдөр (баасан) хүртэл, докторын материалыг 9-р сарын 29-ний өдөр (баасан) хүртэл  элсэлтийн материал хүлээн авах гэж байна.

Сонгон шалгаруулалтаар магистрт төрийн байгууллагаас 18 хүн (Англи хэл дээр), хувийн хэвшлээс 2 хүн (Япон хэл дээр), докторт төрийн байгууллагаас 2 хүн нийт хорин хоёр хүнийг JDS оюутнаар шалгаруулж, Япон улсын их дээд сургуульд 100%-ын тэтгэлэгтэйгээр суралцуулах болно.

JDS хөтөлбөрийн дэлгэрэнгүйг дараах цахим хуудсаас харна уу.

http://jds-scholarship.org/country/mongolia/

Хөтөлбөрт өргөдөл гаргагчдад зориулан хөтөлбөрт хэрхэн хамрагдах, материал хэрхэн бүрдүүлэх, юуг анхаарах, судалгааны төлөвлөгөө хэрхэн боловсруулах тухай танилцуулах семинарыг дараах хуваарийн дагуу зохион байгуулах тул яамны болон салбарын өргөдөл гаргагчдыг идэвхтэй оролцоно уу.

[Танилцуулах семинар]

9-р сарын 13 (Лхагва) *Зөвхөн төрийн байгууллагын албан хаагчид оролцоно.
17:30-19:00 (Зохион байгуулагдах газар: Монгол-Япон Төв)

9-р сарын 20 (Лхагва) *Зөвхөн хувийн хэвшлийн албан хаагчид оролцоно.
17:30-18:30 (Зохион байгуулагдах газар: Монгол-Япон Төв)

9-р сарын 27 (Лхагва) *Зөвхөн төрийн байгууллагын албан хаагчид оролцоно.
17:30-18:30 (Зохион байгуулагдах газар: Монгол-Япон Төв)

10-р сарын 4 (Лхагва) *Зөвхөн хувийн хэвшлийн албан хаагчид оролцоно.
17:30-18:30 (Зохион байгуулагдах газар: Монгол-Япон Төв)

10-р сарын 10 (Лхагва) *Зөвхөн төрийн байгууллагын албан хаагчид оролцоно.
17:30-18:30 (Зохион байгуулагдах газар: Монгол-Япон Төв)

*Дээрх семинарууд нь нэг ижил агуулагатай болно.