ШУТИС-ийн ШУТНС-ийн хамт олон Монголын соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Соёл, Урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн номын сан санаачлан Монголын номын сангуудын консорциум, МУБИС-ийн номын сантай хамтран Их дээд сургууль, Ерөнхий боловсролын номын сангуудын номын санч мэдээллийн ажилтнуудад зориулсан “Номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 9 сарын 15, 16-ны өдрүүдэд Төв аймгийн “Овооны энгэр” жуулчны баазад амжилттай зохион байгууллаа.

 

Тус арга хэмжээнд  ШУТИС, МУБИС, ХААИС, СЭЗИС, Отгонтэнгэр ИС зэрэг төрийн болон хувийн 14 их, дээд сургуулийн 90 гаруй номын санч- мэдээллийн ажилтнууд оролцож ШУТИС-ийн ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар “Номын сангийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, СУИС-ийн Соёлын сургуулийн багш Т.Хайдав "Үйлчилгээний нэр төрөл чухал уу?  уншигчийн тоо чухал уу?" сэдэвт илтгэлүүдийг тавьлаа. Номын санч мэдээллийн ажилтануудын 1-р шатанд ирүүлсэн илтгэлүүдээс шалгарсан 4 илтгэлийг хэлэлцүүлж тэргүүн байранд МУБИС-ийн номын санч Д.Цолмонгийн “Үйлчилгээний ажилтны ажлын багаж харилцаа мөн үү”, дэд байранд ШУТИС-ийн номын санч Л.Болормаагийн “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад хүргэх номын сангийн үйлчилгээ” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

  

ШУТТНС-ийн номын санч М.Цэрмаа, БуХС-ийн ахлах номын санч Б.Сэлэнгэ нар ‘Соёлын тэргүүний ажилтан “ цол тэмдгээр, номын санч Д.Золзаяа ШУТИС-ийн Захирлын нэрэмжит шагналаар, БуХС-ийн номын сан Э.Урнаа БуХС-ийн захирлын нэрэмжит шагналаар, үйлчлэгч М.Ариунаа ЭХС-ийн захирлын нэрэмжит шагналаар, “Санко маркетинг монголиа” ХХК-ийн нэрэмжит шагналаар мэргэжилтэн, номын санчид тус тус шагнагдаж шагналын хур буусан сайхан арга хэмжээ боллоо. Манай хамт олонд ажиллах урам өгч урамшуулан шагнасан салбарын яам, сургуулийн удирдлага, хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.

Хөтөлбөрийн дагуу оролцогчдын дунд олс таталт, элсний гар бөмбөг, буухиа тэмцээнүүдийг амжилттай зохион явуулж, Манзуширын хийдтэй танилцууллаа.

Баярын үйл ажиллагааг зохион байгуулахыг дэмжсэн ШУТИС-ийн захирал, дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.

Шинжлэх ухаан, технологийн төв номын сан