Зочин профессор Тодор Радевын “Энтрепренер их сургууль дахь манлайлал ба соёлын өөрчлөлт”сургалт семинарт хамрагдахыг урьж байна

Хаана: ШУТИС, Төв байр, Эрдмийн зөвлөлийн өрөө, 203 тоот

Хэзээ: 2017 оны 9-р сарын 20-ны өдрийн 13:00-15:30 цагт

Зочин профессор: Болгарын Варнагийн менежментийн их сургууль (ВМИС)-ийн захирал профессор Тодор Радев

Танилцуулга: Болгарын Варнагийн менежментийн их сургууль нь дэлхийн 100 гаруй их сургуулиудтай хамтын ажиллагаатай, Их Британи, Франц, Нидерланд зэрэг улсуудын 20 гаруй их сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөртэй,  Монгол улсыг оролцуулаад 50 орчим улс орны оюутан суралцдаг зэрэг үзүүлэлтүүдээр MULTIRANK олон улсын чиг хандлагын ангилалд дэлхийд номер нэг их сургуулиар шалгарсан.  Тус их сургуулийн үүсгэн байгуулагч, захирал, профессор Тодор Радев нь ШУТИС-д зочин профессороор айлчилж туршлагаа хуваалцах зорилгоор энэхүү сургалт семинарыг хийж байгаа болно.

Сургалт семинарын сэдвүүд:

  • Манлайлал ба соёлын өөрчлөлт. Энтрепренер их сургууль болох үйл явц. ВМИС-ийн туршлага.
  • Их сургуулийн өөрчлөлтийн удирдлагад багш ажилтнуудын оролцоо.
  • Европын Холбооны Эрасмус төслөөс багш нарт  олгож буй боломжууд.

Сургалт семинарын төлөвлөгөө:

13:00-14:00-Сургалт семинар

14:00-:14:10-Асуулт/хариулт

14:10-:14:20-Завсарлага

14:20-:15:20- Сургалт семинар

15:20-:15:30- Асуулт/хариулт

 

Профессор Тодор Радевын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж харна уу

http://www.vumk.eu/en/lecturer/3-associate-prof-todor-radev-phd .

Харилцах утас: 95891980, 99081293, 94001469