Монгол улсад харилцаа холбоо, Мэдээллийн технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд МХТС-ийн профессор багш нарын Мэргэжлийн номын нээлт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд ШУТИС-ийн удирдлагууд, “Скайнэтворкс” компанийн захирал Ч.Энхмэнд болон профессор багш нар, оюутан уншигчид оролцлоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын гавьяат багш, профессор Б.Дамдинсүрэнгийн “Манай эрдэмтэд” 66-р боть, “Тоон дохионы боловсруулалт”, профессор Б.Отгонбаярын “Манай эрдэмтэд” 65-р боть, Б.Отгонбаяр, Ө.Буянхишиг нарын “Хөдөлгөөнт холбоо”, багш Т.Амартүвшин, Д.Энхзул, Г.Мөнхжаргал нарын “Тоон электроник” зэрэг мэргэжлийн ном, сурах бичгийг танилцуулж, хэлэлцүүллээ.
Профессор Б.Дамдинсүрэн, Б.Отгонбаяр нарын “Манай эрдэмтэд” 65, 66-р ботид ШУТИС-ийн захирлын “БАТЛАМЖ” гардуулав.
Нийгмийн хариуцлагаа манлайлан биелүүлж тус мэргэжлийн ном, сурах бичгүүдийг ивээн тэтгэсэн Ч.Энхмэнд захиралтай “Скайнэтворкс” компанийн хамт олонд талархаж Боловсролыг дэмжигч “БАТЛАМЖ”-ыг ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат гардууллаа.
Профессор багш нартаа эрдмийг түгээн дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
ШУТИС багийн нэгдсэн дүнгээр III байранд шалгарлаа
ГУУС-ийн ахмад багш нар уул уурхайг сургалт, судалгааны музейтэй танилцав
“MUST Open Mic-2024” арга хэмжээ боллоо
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд 2024” улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Улсын химийн XXXIII олимпиадыг их, дээд оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа