Ж.Гомбосүрэнгийн нэрэмжит “Метал судлал”-ын улсын VI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 55 жилийн ойг тохиолдуулан их, дээд сургуулиудын оюутнуудын дунд болон тус мэргэжлээр ажиллаж буй инженер техникийн ажилчдын дунд “Метал судлал”-ын VI олимпиадыг 2017 оны 9 дүгээр сарын 30-нд Механик, тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбар зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.

МехТС-ийн дэд захирал доктор (Ph.D) Ж.Хашбат олимпиадыг нээн үг хэлж, мөн Дорнод-Сибирийн үндэсний их сургуулийн профессор, доктор (Ph.D) Мосоров Владимир Иванович оролцож сэтгэгдлээ хуваалцан баяр хүргэж, олимпиадын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Тус олимпиадад ШУТИС-ийн МехТС, БАС, ГУУС, ДаТС болон ХААИС-ийн Инженер технологийн сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургууль, Тээврийн дээд сургууль, Дорнод-Сибирийн их сургууль зэрэг 8 сургуулийн 39 оюутан оролцлоо.

Инженер техникийн ажилчдын төрөлд “Бэрэн металл” ХХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Ора метал” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Эрчим хүчний хөгжлийн төв”, “ДЦС-IV”ТӨХК зэрэг 7 байгууллагаас болон хувиараа 2 инжненер, нийт 16 инженер оролцлоо.

Оролцсон сургуулиудын багш нар болон үйлдвэр компаниудын инженерүүдээс бүрдсэн шүүгчдийн багийн үнэлгээгээр:

Оюутны төрөлд - Хувийн амжилтаар:

Тэргүүн байранд:

МехТС-ийн оюутан Ж.Сүхбат – 103 оноогоор,

Хоёрдугаар байранд:

Дорнод-Сибирийн үндэсний их сургуулийн оюутан Хацаюк.И.А – 88 оноогоор,

Гутгаар байранд:

БАС-ийн оюутан Г.Андсайхан – 85 оноогоор,

Тусгай байранд:

БАС-ийн оюутан Д.Буянхишиг – 84 оноогоор,

Багийн амжилтаар:

Тэргүүн байранд: Тээврийн дээд сургууль – 399.5 оноогоор,

Хоёрдугаар байранд: ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль – 398.5 оноогоор,

Гуравдугаар байранд: ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль – 391 оноогоор,

Тусгай байранд: Үндэсний батлан хамгаалахын их сургууль – 356 оноогоор тус тус шалгарлаа.

  

Инженер техникийн ажилчдын төрөлд - Хувийн амжилтаар:

Тэргүүн байранд:

М.Бавуудорж /хувиараа/ - 123 оноогоор,

Хоёрдугаар байранд:

Т.Баярцогт /”Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК/ - 113 оноогоор,

Гутгаар байранд:

А.Азхүү /”ДЦС-IV “ТӨХК/ - 104 оноогоор,

Тусгай байранд:

Б.Маналмаа /”Бэрэн металл” ХХК/ - 99 оноогоор,

Багийн амжилтаар:

Тэргүүн байранд: ”Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК – 188 оноогоор,

Хоёрдугаар байранд: ”ДЦС-IV“ ТӨХК – 176 оноогоор,

Гуравдугаар байранд: ”Бэрэн металл” ХХК – 174 оноогоор,

Тусгай байранд: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-155 оноогоор тус тус

ша лгарлаа.

Мөн тус олимпиадын хүрээнд “Шинэ материал, шинэ технологийн дэвшил” сэдвээр их дээд сургуулиуд, үйлдвэрүүд болон мэргэжлийн холбоодын дунд илтгэл, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  

Олимпиадын хаалтын ажиллагаанд профессор, доктор (Ph.D) Ж.Гомбосүрэнгийн гэр бүл болон үйлдвэрийн инженерүүд оролцож шилдэг оюутнууд, инженер техникийн ажилчдад шагнал гардуулан баяр хүргэв.

Олимпиадын үйл ажиллагаанд идэвхтэй ажилласан шүүгчид, оролцсон оюутнууд, инженерүүд болон профессор, доктор (Ph.D) Ж.Гомбосүрэнгийн гэр бүлд талархал илэрхийлж ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь амжилт бүтээлийн дээдийг хүсье!

МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбар

Зохион байгуулах комисс