ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны хурлын шийдвэр

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

2017 оны 10 дугаар сарын 10                                                                 Улаанбаатар хот

 

       Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 10 дугаар сарын 10-ны 14 цагт Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд хуралдав. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. 2016/2017 оны хичээлийн жилийн төгсөлтийн тайлан, 2017/2018 оны хичээлийн жилийн элсэлтийн тайлан, цаашдын зорилт  

   СБЗГ-ын газрын дарга Д.Гэрэлт-Од, СХБА-ны дарга Д.Батдорж

2. ШУТИС-ийн статистик үзүүлэлтүүд (2015/2016, 2016/2017 оны хичээлийн жилийн)

   ХБТЭ дэд захирал Б.Сүхбат, ХХТГ-ын дарга Ж.Арслан, Эдийн засагч Б.Нямбилэг

3. Сургууль хоорондын коэффициент шинэчлэл

   ХБТЭ дэд захирал Б.Сүхбат, ХХТГ-ын дарга Ж.Арслан

4. 2017 оны төсвийн тодотгол

  ХБТЭ дэд захирал Б.Сүхбат, ХХТГ-ын дарга Ж.Арслан, Эдийн засагч Б.Нямбилэг

Бусад асуудал:

Шийдвэрлэсэн нь:

  1. ШУТИС-ийн түүхэн замналын ном бичих, номын материал цуглуулахтай холбоотой "албан даалгавар" бүрэлдэхүүн сургууль, институтийн захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарт өгч, албан даалгаварын дагуу хугацаанд нь бүрэн биелүүлж ажиллахыг үүрэг болгов.
  2. Төгсөлт, элсэлтийн тайлантай холбоотой Захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн ярьсныг анхаарч ажиллах, 2017/2018 оны хичээлийн жилийн хаврын улиралд туршилтын журмаар бакалаврын элсэлтийг /нэмэлтээр/ зохион байгуулж ажиллах, 2018/2019 оны хичээлийн жилийн элсэлтийн бодлого төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн Х.Энхжаргал болон холбогдох газар, албаны дарга нарт үүрэг болгов.
  3. ШУТИС-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тайлангийн жилийн төсвийг уялдуулан боловсруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, үр дүнг дээшлүүлэх үүднээс их сургуулийн мастер төлөвлөгөө, замын зураглал болон бусад чиглэл хөтөлбөрийн дагуу хийгдэх тухайн хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн жилийн төсвийн төслийг боловсруулахдаа сургалт, эрдэм шинжилгээ, гадаад дотоод хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалт, захиргааны чиглэлээр хийгдэх ажлуудын төсөв төлөвлөгөөг  чиглэл чиглэлийн дагуу холбогдох асуудал эрхэлсэн дэд захирал, газрын дарга нартай зөвшилцөн баталгаажуулаад товолсон хугацаанд Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газарт ирүүлж байхыг газар, алба, нэгжүүдийн дарга нар, бүрэлдэхүүн сургууль, институтийн захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгов.  
  4. Санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж 2017/2018 оны хичээлийн жилд сургууль хоорондын тооцооны коэффициентийг ГУУС, ҮТС-иуд нь ГХИ, Е-НИ, ХШУС-иудтай хийх тооцоог 0,50-аар, БАС, МХТС, ЭХС-иуд нь ГХИ-тэй хийх тооцоог 0,75-аар, БАС, МХТС, ЭХС-иуд нь Е-НИ, ХШУС-иудтай хийх тооцоог 0,65 коэффициентоор тооцож сургууль хоорондын тооцоо хийх, бусад бүрэлдэхүүн сургуулиуд хуучин батлагдсан коэффициентоор тооцоо хийхээр тогтов. 
  5. ШУТИС-ийн 2017 оны төсвийн тодотголыг ахиж нягтлан ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтов. Төсвийн тодотголыг хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй харьцуулахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ нарт үүрэг болгов. 
  6. 2018 онд сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх саналыг урьдчилсан байдлаар бэлтгэж ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ болон холбогдох газар, албаны дарга нарт үүрэг болгов.
  7. 2016/2017 оны хичээлийн жилд профессор багш нарын хийсэн илүүгийн илүү цагийн кредитийн хөлсийг бодож олгохоор тогтов. 2016/2017 оны хичээлийн жилд профессор багш нарын хийсэн илүүгийн илүү цагийн кредитийн тооцоог ахин нягтлан үзэж ШУТИС-ийн захирлын тушаал гаргуулах, “Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”, “ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг шуурхай шинэчлэн ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од нарт үүрэг болгов.
  8. Геологи, уул уурхайн сургуулийн Петрографийн лабораторийг анхны багш, эрхлэгчээр ажиллаж байсан доктор (Ph.D), профессор В.Балжиннямын нэрэмжит болгохоор тогтов. Тус лабораторийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулж ажиллахыг Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэвт үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР