Күнзийн институтээс улс даяар зохион явуулдаг “Хятад дууны тэмцээн”-д ШУТИС дахин тэргүүллээ

МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтээс 2017-2018 оны намрын улиралд улс орон даяар их дээд сургуулийн оюутны дунд зохион явуулдаг 6 дахь удаагийн “Хятад дууны тэмцээн” 2017 оны 09 дүгээр сарын 20-10 дугаар сарын14-ний хооронд 2 үе шаттай амжилттай явагдаж дууслаа.

“Хятад дууны тэмцээн”-ий 1-р шатанд  ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй хятад дуу соёлд сонирхолтой ГХИ-ийн ТТО-хятад хэл, ХШУС, ГГУС, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн ангийн болон клубийн 12 оюутан оролцсон. 2-р шатанд 20 оюутан шалгаруулснаас Б.Жанчивдорж, Б.Оюун-Эрдэнэ, Г.Ганбаяр, Л.Хулан, Т.Лхагвадорж нар /5 оюутан/  шалгарч дараах амжилтыг үзүүлэв.

“Дэд байр”-д оюутан Г.Ганбаяр/600.000₮/

“Тусгай байр” Т.Лхагвадорж /200.000₮/ тус тус эзэлж,

“Шилдэг зохион байгуулагч сургууль, тэнхим”-ээр “ШУТИС-Ази Судлалын Тэнхим”

“Шилдэг зохион байгуулагч багш”-аар “ШУТИС-ийн АСТ-ийн Ахлах багш Ц.Эрдэнэзаяа” шалгарсан амжилт үзүүлэн дахин тэргүүллээ.

2009-2010 оны хичээлийн жилээс хятад хэлний анги, 2011-2012 оны хичээлээс хөтөлбөрийн ангиуд нээгдсэнээс хойш хятад хэл сонирхон суралцагчдын тоо жилээс жил өргөжихийн сацуу мэргэжлийн, соёлын, тэтгэлгийн уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож байна.

Дэмжиж ажилладаг баг, тэнхим, сургуулийн хамт олон эрхэм хүндэт багш профессор, амжилттай оролцсон оюутан шавь нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье! ГХИ-ийн Ази Судлалын Тэнхим