ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний хурлын шийдвэр


10-р сар. 24, 2017, 5:45 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР 

 

2017 оны 10 дугаар сарын 24                                                                        Улаанбаатар хот

 

       Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 10 дугаар сарын 24-ний 14 цагт Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд хуралдав. Хурлыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн асуудлууд

Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн захирал Д.Буянтогтох

2. Оюутнуудад кредитийн урамшуулал олгох журмыг шинэчлэх тухай

             СОАЭ дэд захирал Х.Энхжаргал, ОСҮА-ны дарга Н.Санчирбаатар 

    Бусад асуудлууд, 

 

Шийдвэрлэсэн нь:

1. Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн хэлэлцүүлсэн багц асуудлыг 100% дэмжиж, журмын төслийн найруулга, агуулгад засвар хийж батлуулах.

2. ШУТИС-ийн оюутнуудад кредитийн урамшуулал олгох журмыг шинэчлэх төсөлд саналуудыг тусгаж, агуулга найруулгыг ахин нягталж, засварлаж батлуулах.

3. Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн, мөн эмнэлгийн оношийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хүн ажиллуулж байгаа эсэхийг нягталж, ажиллуулаагүй бол хуулийн дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих санд зохих төлбөрийг шилжүүлж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад анхааруулав.

4. Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер С.Шүрэнцэцэгт хамтын гэрээний дагуу буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

Захиргаа, хүний нөөцийн газар