ЕБС-дад мэргэжил сурталчлан ажилласан багш нарын анхааралд

ШУТИС-ийн СБЗГазар, ОСҮА-наас бүрэлдэхүүн сургуулийн багш нартай хамтран "ШУТИС-ийн мэргэжил сурталчлах”  ажлыг  2017 оны 10 дугаар сарын 13-27 ны хооронд Улаанбаатар хотод байрлах 5 дүүргийн 16 сургуульд зохион байгууллаа. Тус ажилд ажилласан багш нартайгаа уулзалт-хэлэлцүүлэг  зохион байгуулах гэж байна.

Иймд ЕБС-д ажилласан нэр бүхий 16 багш 2017 оны 11 дүгээр сарын   02-ны өдөр 14:00 цагт I-203 тоот өрөөнд хүрэлцэн ирнэ үү.

Уулзалтын хөтөлбөр

14:00-14:10 ЕБС-дад ажилласан багш нарын ажлын тайлан, танилцуулах

/ОСҮА-ны мэргэжилтэн Д.Цогзолмаа/ 

14:10-14:40 Элсэгчдэд чиглэсэн бодлого 

                     /СБЗГ-ын дарга доктор, дэд профессор Д.Гэрэлт-Од/

14:40-15:10 Багш нарын санал, хүсэлт сонсох

15:10-15:40 Дараагийн шатны үйл ажиллагааг тодорхойлох

СБЗГ, Оюутны соёл, үйлчилгээний алба