Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос их дээд сургуулийн багш, оюутнуудад хараагүй болон харааны бэрхшээлтэй хүний талаарх зөв ойлголт өгөх, тэдний онцлог хэрэгцээний талаар болон тэдэнд хүртээмжтэй орчинг хэрхэн бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүн туслах үйлчилгээний тухай танилцуулах зорилготой өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14:30 цагт ШУТИС-ийн Хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр хараагүй хүний онцлог, хэрэгцээний талаар лекц, хараагүй иргэдийн урлагийн тоглолт, хараагүй иргэдэд хүртээмжтэй буюу тохирох хэрэглэгдэхүүний үзэсгэлэнг Хурлын танхимд үүдэнд гаргах болно.
Багш, ажилтан, оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.
Оюутны соёл, үйлчилгээний Алба
"Master's + Doctoral" from Kwangwoon University, South Korea student exchange program
БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр
Багшлах эрх олгох сургалт
ASEM-DUO-Sweden 2024 Call for Application
ШУТИС-ИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ”-Д СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв