ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны хурлын шийдвэр

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР 

 

2017 оны 11 дүгээр сарын 07                                                                  Улаанбаатар хот

 

        Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 11 дүгээр сарын 07-ны 1405 цагт хуралдав. Хурлыг захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-Коосэн технологийн коллежийн сургалттай холбоотой дүрэм, журамд өөрчлөлт оруулах тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал,

ШУТИС-Коосэн технологийн коллежийн захирал Н.Ганбилэг

2. Хүрээлэнгүүдийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

3. Хүнсний судалгаа, хөгжлийн хүрээлэн байгуулах, улсын төсвөөс санхүүжүүлэх тухай

ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

4. ШУТИС-ийн найдваргүй авлага, өр төлбөрийг хэлэлцэх тухай

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ,

СНББА-ны дарга Д.Барсболд

 

Бусад асуудлууд,

Шийдвэрлэсэн нь:

1. “ШУТИС-Коосэн технологийн коллежийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөлд Захирлын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, заалтуудыг тодорхой оновчтой болгож, найруулгыг ахин нягталж Захирлын зөвлөлийн гишүүдээр уншуулж, эцсийн байдлаар Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулахыг СОАЭ дэд захирал Х.Энхжаргал, ШУТИС-Коосэн технологийн коллежийн захирал Н.Ганбилэг нарт үүрэг болгов.

2. Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн материаллаг баазыг тулгуурлаж “Хүнсний судалгаа, хөгжлийн хүрээлэн”-г байгуулан, улсын төсвөөр санхүүжүүлэх саналыг дэмжиж, БСШУСЯ-д уламжлахаар тогтов. Хүрээлэн байгуулах үндэслэл, танилцуулгатай холбоотой материалуудыг бүрдүүлж, БСШУСЯ-д хүргүүлэхийг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нарт хариуцуулав.

3.  Хүнсний судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хүний нөөцийн асуудал, цаашдын төлөв байдлын талаар бодлого, төлөвлөлт хийж ажиллахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нарт үүрэг болгов.

4. ШУТИС-ийн харъяа болон бүрэлдэхүүнд байгаа 4 хүрээлэнгийн асуудлыг хууль дүрмийн дагуу болгох зохицуулалт хийх, бодлогоор зангидаж ажиллахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан үүрэг болгов.

5. Авлага бууруулах доривтой ажил зохион байгуулж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, институтын захирлуудад үүрэг болгов.

6. Найдваргүй өр авлагыг эцэслэн тодруулж, найдваргүй авлагад оруулж балансад зохих залруулга хийх хүсэлтийг бэлтгэж Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх ажлыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны дарга Д.Барсболд нарт хариуцуулав.

7. ШУТИС-ийн 180 айлын орон сууцны подвалийн өрөөнүүдийг хуульд нийцүүлж бүртгэлжүүлэх, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэхийг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэд үүрэг болгов.

8. Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн ахлах багш Ц.Оюунгэрэлийн эмчилгээний зардалд зориулж хамтын гэрээний дагуу буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

9. Сул зогсолтын талаар судалгаа, санал боловсруулж Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

 

Захиргаа, хүний нөөцийн газар