1000 инженер төслийн шугамаар ГУУС-ийн багш С.Хишигсүрэн, Н.Манчук нар Нагоягийн их сургуульд ажиллаад ирлээ

Төслийн нэр: Хүрээлэгч орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа, тогтвортой хөгжил: Төв Монголын Туул, Хараа голын ай савуудын жишээн дээр

Төслийн дугаар: J22B15

Сургууль: Геологи, Уул Уурхайн Сургууль

Төслийн удирдагч: О.Мөнхцэцэг, Казухира Цукада

1000 инженер төслийн шугамаар ГУУС-ийн Геологи-гидрогеологийн тэнхимийн багш С.Хишигсүрэн, Н.Манчук нар 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 11 дүгээр сарын 2-ныг хүртэл 5 долоо хоног зэргийн бус судлаачаар Нагоягийн их сургуульд ажиллан дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  1. U-Pb-ны аргаар чулуулгийн үнэмлэхүй нас тогтоох изотопын судалгаа хийж, изотопын шинжилгээний үр дүнг боловсруулах арга аргачлалд суралцсан.
  2. Магмын чулуулгуудын гол элементүүдийн геохимийн шинжилгээ хийв.
  3. “InterRad XV in Niigata 2017” хуралд илтгэл хэлэлцүүлэв (Н.Манчук).
  4. Профессорын багуудын семинарт оролцон Япон, Монгол, Зүүн Өмнөд Азийн геологийн шинэ мэдээлэлтэй танилцав.
  5. Нагоягийн ИС-ийн WEB олон улсын өгүүлэл, электрон ном авав.