ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний хурлын шийдвэр

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР 

 

2017 оны 11 дүгээр сарын 14                                                                  Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 11 дүгээр сарын 14-ны 1405 цагт хуралдав. Хурлыг захирал Б.Очирбат удирдав.

      Цаг үеийн асуудлаар хуралдав.

Шийдвэрлэсэн нь:

1. “ШУТИС-Коосэн технологийн коллежийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөлд редакцийн найруулга хийж, тушаал гаргуулахыг СОАЭ дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов. Журмыг 2017/2018 оны хичээлийн жилээс эхэлж мөрдөхөөр тогтов.

2. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны өр барагдуулах ажилтан Б.Ганбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын профессор Л.Дүгэржав, Уул уурхайн салбарын ахмад багш Б.Пүрэвтогтох нарын эмчилгээний зардалд зориулж хамтын гэрээний дагуу буцалтгүй тэтгэмж үзүүлэхээр тогтов.

3. Голомт банкны тоот данстай холбоотой гэрээний зохицуулалт хийх, хууль эрх зүйд нийцүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэд хариуцуулав

4. Бүрэлдэхүүн сургуулиудын ажилтан, ажилчдад хүсэлтийнхэн дагуу цалинтай амралт олгох, хууль тогтоомжийн дагуу БуХС-ийн 30 ажилтан, ГХИ 25 багш, ажилтанд сул зогсолтын хөлс олгохыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад зөвшөөрөв.

5. Сул зогсолтын талаар /хойшид/ асуудал гаргахгүй, хууль дүрмээ баримталж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

6. 2017 оны үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэхэд бэлтгэж, өмнөх оны алдаа дутагдалыг дахин гаргахгүй байхыг газар нэгжийн дарга, мэргэжилтэн, нягтлан бодогч нар болон бүрэлдэхүүн сургуулиудын захирал, ахлах нягтлан бодогч нарт үүрэг болгов.

7. Багшийн хөгжлийн багийн бүрэлдэхүүнийг баталж, ажлын үр дүнгээс нь хамааруулан багийн ахлагчид сар бүр 60000 хүртэл, гишүүдэд 40000 хүртэл төгрөгийн мөнгөн урамшуулалыг 2018 оны 01 сарын 01-ээс олгох /энэ оныг дуустал урамшуулалыг хуучнаар нь олгох/-оор тогтов.

8. Сургалтын бодлого, зохицуулалтын газарт сургалтын лабораториудын ашиглалтыг сайжруулах зохицуулалт хийж ажиллахыг үүрэг болгов.

 

Захиргаа, хүний нөөцийн газар