“Хөрсний механик” хичээлийн улсын олимпиадын удирдамж

Нэг. Олимпиадын зорилго.

Барилгын инженерийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудыг шалгаруулах, ирээдүйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх /онол практикийн хувьд харьцуулж, дүгнэлт хийж сургах/, оюутан залуусын биеэ дайчлан суралцах идэвхийг өрнүүлэх, багш нарын ажлын туршлага, арга барилыг харилцан баяжуулахад туслах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Хоёр. Олимпиадын зорилго:

2.1  Барилгын инженерийн мэргэжлийн оюутнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх.

2.2  Оюутан залуусын сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх

2.3  Хөрсний механик, Геотехникийн шинжлэх ухааныг сурталчлах, олны хүртээл болгох.

Гурав. Зохион байгуулагдах газар, хугацаа:

Олимпиад 2017 оны 11-р сарын 25-ний өдөр 900 цагаас ШУТИС-ийн БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ дээр зохион байгуулагдана.

Дөрөв. Хамрах хүрээ:

Барилгын инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн их дээд сургууль, коллежид суралцагч оюутан, залуус оролцоно. “Иргэний ба үйлдвэрийн барилга”, “Автозамын барилга”, “Усны барилга байгууламж”, “Барилгын бүтээц, эдлэлийн технологи” мэргэжлийн ангийн оюутнууд хамрагдана.

Тав. Багийн бүрэлдэхүүн

5.1 “ХӨРСНИЙ МЕХАНИКИЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ”-ын 2.1-т заасны дагуу сургууль бүрээс эхний шатандаа  шалгарсан багууд оролцоно. Нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болно.

5.2 Сургуулиуд олимпиадад оролцох тухай албан бичиг, оюутнуудын болон удирдагч багшийн тодорхойлолт, анкетийг 11-р сарын 23-ны дотор ШУТИС-ийн “Барилга Архитектурын Сургуулийн” Т байрны Т-102 тоот өрөөнд  ирүүлнэ. Бүртгэлээс хоцорсон тохиолдолд Улсын олимпиадад оролцуулахгүй болохыг анхаарна уу.

Зургаа. Олимпиадын  шагнал, урамшуулал:

6.1 II шатны шалгаруулалтын онооны нийлбэр дүнгээр хувийн амжилтаар нь ТОР-5 оюутан шалгаруулж дараах шагнал олгоно.

1 дүгээр байр 1                       Алтан медаль,    Өргөмжлөл,   100000₮

2 дугаар байр 1                       Мөнгөн медаль, Өргөмжлөл,    70000₮

3 дугаар байр 1                      Хүрэл медаль,   Өргөмжлөл,     50000₮

Тусгай байр  2                        Өргөмжлөл,    тус бүр 30000₮

6.2 II шатны оноо болон багийн (III шатны) онооны  нийлбэр дүнгээр багуудыг байр эзлүүлж 1-3 дугаар байрыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

1 дүгээр байр 1                     Алтан медаль,    Өргөмжлөл,   100000₮ 
2 дүгээр байр 1                     Мөнгөн медаль, Өргөмжлөл,   80000₮
3 дугаар байр 1                     Хүрэл медаль,    Өргөмжлөл,   50000₮

Тусгай байр 1                        Өргөмжлөл, 30000₮

 Долоо. Техникийн зөвлөгөөн

Техникийн зөвлөгөөний хурал 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9.00 цагт ШУТИС, БАС-ийн Т-102 тоот өрөөнд болно. Хуралд оролцогч  сургуулиудийн албан ёсны төлөөлөл болох удирдагч багш нар биеэр ирж оролцоно.  

Жич: Багийн мэдүүлгийн хуудсыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00-18.00 цагт ШУТИС, БАС-ийн Т-102 тоот өрөөнд авчирч өгнө үү.

  1. Уралдаанд оролцох багш, оюутнуудын мэдүүлгийн хуудсыг бөгөлсөн байх /зураг наах/
  2. Мандатны 1% цээж зураг /Сүүлийн нэг жилд авахуулсан байх/
  3. Оюутны үнэмлэхны хуулбаар

Найм.  Ивээн тэтгэгч

ШУТИС, БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГАУУЛЬ

Ес. Холбоо барих утас, хаяг

Цахим хаяг: jamts_altaa @yahoo.com    цахим хуудас: http://www.scea.edu.mn/,

Утас: 96969921, 99734252.