ЭРХЭМ ХҮНДЭТ БАГШ, ОЮУТНУУДАД
Зохион байгуулагч: “Танан импекс”ХХК
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн Сургууль
Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо
Хугацаа: 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 14 цагт ШУТИС-ийн ШУТ төв номын сангийн 604 өрөөнд явагдах гэж байгаа тул оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Зорилго: “Танан Импекс” ХХК нь оюутнуудын эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамтарч ажиллах зорилготойгоор өөрийн компанийн нэрэмжит “Оюунлаг ирээдүй” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо, ШУТИС-ийн ГУУС-тай хамтран 15 дахь жилдээ зохион байгуулж байна.
Оролцогчид: Уг эрдэм шинжилгээний бага хуралд геологи, өрөмдлөг, гидрогеологи, уул уурхай, хөдөө аж ахуй, эдийн засаг, маркетинг менежмент, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хими, механикийн чиглэлээр суралцаж байгаа бакалавр оюутнууд төдийгүй геологи хайгуулын ажлын маркетинг-менежмент, тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж үйлчилгээний чиглэлээр судалгааны ажил хийж байгаа бакалавр оюутнууд өргөнөөр оролцох боломжтой.
Сэдвийн хамрах хүрээ:
Шалгаруулалт: “ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-2017” эрдэм шинжилгээний хурал нь 2 үе шаттай зохион байгуулагдана. Үүнд:
1-р үе шат: Ирүүлсэн нийт бүтээлүүдээс дараагийн шатанд орох 10 оюутныг шалгаруулна .
(Эхний шатны шалгаруулалтыг зохион байгуулах комисс шалгаруулна)
2-р үе шат: 1-р шатнаас шалгарсан илтгэлүүдээс шилдэг илтгэлийн эздийг тодруулна.
(Сүүлийн шатны шалгаруулалт нь 2017 оны 12 дүгээр сарын 5-ны өдөр 1400 цагт ШУТИС-ийн Номын сангийн 604 тоот хурлын танхимд болно)
Илтгэлийг хүлээн авах: 2017 оны 11 дүгээр сарын 28-ны 1800 цаг хүртэл илтгэлийг файлаар oyunlag_ireedui@tananimpex.mn хаягаар явуулсан байх мөн хэвлэсэн байдлаар ШУТИС-ийн Төв байрны 313А өрөөнд хүлээн авна.
УРАЛДААНД ИРҮҮЛЭХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
ИЛТГЭЛИЙН БОЛОВСРУУЛАЛТ:
Цаасны хэмжээ: |
А4 цаас; тор-1.5см; bottom-2см; left-2.5см; right-1.5см |
Мөр хоорондын зай: |
1.5 см |
Илтгэлийн хуудасны тоо: |
10-20 |
Нэмэлт |
Хуудас болгонд header, footer хийх шаардлагагүй бөгөөд зөвхөн дугаарласан байхад хангалттай -Нүүр хуудсанд сургууль, мэргэжил, курс, овог нэр, сэдвийн нэр, холбоо барих утас, цахим хаягийг бичсэн байна |
Шилдэг илтгэлийг шалгаруулах үзүүлэлтүүд :
Илтгэх хугацаа: Үндсэн илтгэл -6 мин
Асуулт хариултын цаг -5 мин
Шагнал урамшуулал:
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Холбоо барих утас: 99010396, 99764013
Веб:www.tananimpex.mn