“Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” аяныг амжилттай зохион байгууллаа

ШУТИС-ийн Эрүүл Мэнд Спортын Төв , Оюутны Соёл Үйлчилгээний Алба , ШУТИС-ийн Оюутны Холбоо, мөн Монголын донорын холбоо , Цус судлалын үндэсний төв хамтран 2017 оны 11 сарын 20,21-ны өдөр  “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” аяныг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд  ШУТИС-ийн 191 оюутан,  багш, ажилчид хамрагдаж цусаа бэлэглэлээ.

Тус аяны үеэр МХТС-ийн оюутан Ц.Батням, Б.Мөнхзаяа, Ч.Тэмүүжин, МехТС-ийн оюутан Е.Данеш, ЭМСТ-ийн сувилагч Р.Цэрэндаш нарын 5 хүнийг  “Залуу донор” шагналаар шагнаж гарын бэлэг гардууллаа.

1 хүн цусаа бэлэглэхэд  3 хүний амь, нас авардаг.

ТА БҮГДИЙН ЮУ САНАСАН ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ СЭТГЭЛЧЛЭН БҮТЭХ БОЛТУГАЙ .

ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ТӨВ

ОЮУТНЫ СОЁЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

ШУТИС-ийн ОЮУТНЫ ХОЛБОО