“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШУТИС-ийн оны шилдэг багш нарын цуврал лекц эхэллээ

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШУТИС-ийн Оны шилдэг багш нарын цуврал лекц 2017 оны11 дүгээр сарын 23-ны өдөр эрдэм судлалын ажлаараа сургуулийн нэр хүндийг өргөж, залуу судлаачдыг дагалдуулан удирддаг, судалгааны ажил нь практикт нэвтэрсэн “ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ”  нарын лекцээр амжилттай эхэллээ.

ЭХС-ийн Зөвлөх профессор, Академич, ШУ-ны доктор Д.Содномдорж

Лекцийн сэдэв: “СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ЧИГЛЭЛ”

МХТС-ийн Электроникийн салбарын багш, доктор Х.Загарзүсэм

Лекцийн сэдэв: “СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ”

Цаашид цуврал лекц сар бүрийн 3 дугаар долоо хоногийн пүрэг гарагт  (10:00-13:00 цагт) ШУТИС-ийн 1-р байрны Эрдмийн Зөвлөлийн Өрөөнд /1-203/ явагдах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Манай Шилдэг судлаач багш нар Таны мэдлэгийн санд өөрсдийн илтгэлийг илгээж байна. Сэдвийн нэр дээр дарж татаж авна уу.

ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, Багшийн хөгжлийн багууд