“Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” үзэсгэлэнд ШУТИС оролцлоо

Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил,  “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд “Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” үзэсгэлэн 11 сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Тус  үзэсгэлэнд эрдэм шинжилгээний 27 хүрээлэн, төв, 11 их, дээд сургууль, лаборатори, гарааны компаниуд зэрэг 97 байгууллага судалгааны ажлын үр дүн, инновацийн 300-гаад бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцууллаа.  

Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас багш, судлаачдынхаа судалгааны үр дүнг танилцуулж оролцлоо. Үзэсгэлэнгийн нээлтэнд Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Нийгмийн Бодлого Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Байнгын Хорооны Дарга Ё.Баатарбилэг, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Шинжлэх ухаан технологийн захирал Д.Энхжаргал нар оролцлоо.  

Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын танилцуулга явагдсан бөгөөд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн өнөөгийн байдал цаашдын зорилтын талаар Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал үзэсгэлэнд оролцогчдод мэдээлэл хүргэлээ. 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

Утас: 11-318153