ГХИ-ийн оюутнуудын “Япон соёл, уламжлалыг танилцуулах өдөрлөг”

ГХИ-ийн япон хэлний ангийн оюутнууд 10 дахь удаагийн  “Япон соёл, уламжлалыг танилцуулах өдөрлөг”-ийг 2017 оны 11 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийг нээж ГХИ-ийн АСТ-ийн эрхлэгч Л.Чойжилмаа үг хэлэв. Өдөрлөгийн үеэр оюутнууд япон дуу дуулж, японы тухай танилцуулан, асуулт хариултын тэмцээн зохион явуулав. Мөн япон соёл, уламжлалыг танилцуулах зорилгоор юката /япон үндэсний хувцас/танилцуулж, өмсөж үзэх булан, япон тоглоом танилцуулах булан, оригами буюу цаасан нугалбарын булан, япон цайны амталгааны булан, бийрэн бичлэгийн булангуудыг гарган оюутан залуустаа сонирхуулсан юм.

Мэдээг бэлтгэсэн Б.Ундармаа /ГХИ, АСТ, япон хэлний багш/