Эрчим хүчний сургууль Цахилгаан хангамжийн системийн сургалт, судалгааны лабораторийг шинээр нээлээ

ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 2017 оны 11 сарын 30-ны өдөр сургалт судалгааны чиглэлээр “Цахилгаан хангамжийн системийн лаборатори”-ийн нээлтийн ёслол хийлээ.

Үүнд:

  1. “ Цахилгаан хангамж, түгээлтийн үндэс” сурах бичиг I, II. 
  2. Сургалт, судалгааны лаборатори
  3. Виртуал лаборатори, програм 

Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав болон тус сургуулийн эрдэмтэн багш нар оролцлоо.

Цахилгааны инженерийн салбар