Японы ТОМИТА Электрик компаны ерөнхийлөгч ШУТИС-д айлчиллаа

2017 оны 12-р сарын 05-ны өдөр Японы ТОМИТА Электрик компаний ерөнхийлөгч ноён МИЁОЗИ Томита ШУТИС-д айлчилж, ГХХАА-ны дарга Проф. Т.Батбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Проф. Ч.Мангалжалав нартай уулзаж, ШУТИС-тай хамтын ажиллагааг эхлүүлэх, цаашид Эрчим хүчний сургууль болон ШУТИС-ийн технологийн дээд сургууль (КООСЭН)-ийн оюутнуудыг тус компани дээр дадлага хийлгэх, КООСЭН төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтарч ажиллахаар тохирлоо. Мөн айлчлалын үеэр ЭХС болон Технологийн дээд сургуультай танилцаж, мэргэжлийн ангийн оюутнуудад зориулан японд цахилгааны мэргэжлээр ажиллахад авдаг шалгалтын тестийн ном, сурах бичгийг хандивлав.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба