Хими, химийн технологийн чиглэлээр мэргэшсэн зэрэг олгох сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Материал судлалын төвд зохион байгуулна. Мэргэшсэн химич, химийн инженерийн сургалтанд хамрагдах хүсэлтэй мэргэжилтнүүд 2017 оны 12 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд 9-17 цагийн хооронд ШУТИС-ийн 1-р байрны 412 тоотод өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.
Тавигдах шаардлага: Зэрэг горилогч нь мэргэжлээрээ 5 жил (бакалавр зэрэгтэй бол), магистраас дээш зэрэгтэй бол 4-өөс дээш жил ажилласан байх шаардлагатай. Элсэгчид мэргэжлийн ерөнхий мэдлэгийн шалгалт өгнө.
Бүрдүүлэх материал:
Доорхи материалыг 2 хувь бүрдүүлж ирнэ.
Тавигдах шаардлага хангасан ба ерөнхий мэдлэгийн шалгалтанд тэнцсэн хүмүүс сургалтын төлбөр 800 000 төгрөгийг ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Голомт банкны 8115007023 тоот дансанд тушаах
Төгсөлт: Төгсөгч нь төгсөлтийн ажил хийж, илтгэл тавьж хамгаална. Амжилттай төгсөгчдөд гэрчилгээ, энгэрийн тэмдэг, тамга гардуулна.
Нэмэлт мэдээллийг хавсралт болон дараах утсаар холбогдож авна уу. 99917027, 99027238
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Материал судлалын төв
Монголын химич, химийн инженер технологчдын холбоо