ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны хурлын шийдвэр


12-р сар. 13, 2017, 2:24 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

2017 оны 12 дугаар сарын 12                                                                                            Улаанбаатар хот 

 

       Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1745 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. 2018 оны төсвийн төсөл

          ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

          ХХТГ-ын дарга Ж.Арслан

          Эдийн засагч Б.Нямбилэг

2. “ШУТИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”, “ШУТИС-ийн Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл, “ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, гэрээт ажил гүйцэтгэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 

         СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

         СНББА-ны дарга Д.Барсболд

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2018 оны төсвийн төслийн төсөлд Захирлын зөвлөлийн гишүүдээс гаргасан саналуудыг тусгаж, эцсийн байдлаар нягталж Удирдах зөвлөлд хэлэлцүүлэхээр бэлтгэхийг ХБТЭ дэд захирал Б.Сүхбатад үүрэг болгов.

2. “ШУТИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”, “ШУТИС-ийн Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл, санхүүгийн үйл ажиллагааны нэгдсэн хуанлид Захирлын зөвлөлийн гишүүдийн саналуудыг тусгаж, редакцийн засвар, найруулга хийж ШУТИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулахыг СНББА-ны дарга Д.Барсболдод үүрэг болгов.

3. “ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, гэрээт ажил гүйцэтгэх журам”-ын санхүүгийн зохицуулалттай холбоотой нэмэлт өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжив. Журмын нэмэлт өөрчлөлттэй холбоотой саналаа СНББА-ны дарга Д.Барсболдод өгөхийг ЭШХАЭ дэд захирал Т.Намнан, ЭШИГ-ын дарга Т.Энхцацрал, бүрэлдэхүүн сургууль, институтийн захирлуудад, журмын нэмэлт өөрчлөлтийн саналуудыг нэгтгэж батлуулахыг СНББА-ны дарга Д.Барсболдод үүрэг болгов.

4. “ШУТИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”, “ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журам”, “ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, гэрээт ажил гүйцэтгэх журам”-ын нэмэлт өөрчлөлтийг 2018 оны 01 сарын 01-нээс мөрдөж хэрэгжүүлэхээр тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР