Дэлхийн ХДХВ/ДОХ-тэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Жил бүрийн 12 сарын 01-ний өдрийг ДОХ/ХДХВ-тэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

ШУТИС-ийн Эрүүл мэнд спортын төв, Оюутны холбоо, Оюутны соёл үйлчилгээний алба, Мари стопс нөхөн үржихүйн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобал сан  хамтран Дэлхийн ДОХ/ХДХВ-тэй тэмцэх өдрийг тохиолдуулан оюутан залуусдаа зориулж 6 өртөөт үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны зорилго нь ДОХ/ХДХВ өвчний талаар мэдээлэл, мэдлэг  өгөх юм. Уг 6 өртөө бүр дээр доорхи үйл ажиллагааг зохион байгуулав.

1-р өртөө /Сурталчилгааны материал тараах, БЗДХ-ыг таниулах, хамгаалах талаар мэдлэг олгох/

2,3-р өртөө буюу 11 сарын 24- 30-ны өдрүүдэд ШУТИС-ийн нийт оюутан залуусын дунд Эссе бичлэг, гар зургийн уралдаан зарлаж тус өдөрлөгөөр нээлттэй байдлаар  үнэлгээ өгүүлсэн.

4-р  өртөө буюу  ХДХВ/ДОХ-ийн шинжилгээ зөвлөгөө “МАРИ СТОПС” эмнэлэгтэй хамтран үзүүллээ.

5-р өртөө буюу Хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээг нийт багш ажилчид , оюутнуудад үзүүлж байна.  

6-р өртөө буюу АХА тэмцээнд 100 гаруй оюутан оролцож , 1,2,3-р байрыг  шалгаруулж бэлэг дурсгалын зүйл гардууллаа.

Мөн бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг явуулан, зөвлөгөө өгч, сайн дурын зөвлөгөө шинжилгээний газруудын талаархи мэдээллийг хүргэв . Уг арга хэмжээний хүрээнд гар зургийн уралдаан, эссе бичлэгийн уралдаан , АХА тэмцээнийг оюутнуудын дунд зохион явууллаа.  

        ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД :

I-р байр: М.Ариунжаргал БуХС

II-р байр: С.Бадамсүрэн БуХС

III-р байр: Мөнхжин БАС

ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД:

I-р байр: Байгаль-Эрдэнэ БАС

II-р байр: Энхзул ГХИ

III-р байр: Ө.Буманцэцэг ЭХС

 АХА ТЭМЦЭЭНД:

I-р байр: С.Баасандорж БАС

II-р байр: Б.Дөлгөөндалай БАС

III-р байр: Б.Цэнд-Аюуш БАС

Эдгээр оюутнууд шалгарч гарын бэлэг  , өргөмжлөл гардан авлаа.