“Дээд боловсрол” сэтгүүлд нийтлэх өгүүлэл шалгаруулна

“Дээд боловсрол” сэтгүүлийн анхны дугаарыг эрхлэн гаргах гэж байгаатай холбогдуулан   эрдэм шинжилгээний өгүүллийг доорх чиглэлийн дагуу хүлээж авна. Үүнд:

  1. Дээд боловсролын хөгжлийн дэлхийн улс, орнуудын

тэргүүлэх чиг хандлага болон туршлага

  1. Дээд боловсролын талаарх Монгол улсын Төрийн бодлого шийдвэр,

эрх зүйн орчин;

  1. Дээд боловсролын систем, зохион байгуулалт, удирдлага

менежментийн өнөөгийнбайдал ба хөгжлийн асуудал;

  1. Дээд боловсролын багшийн хөгжил, төлөвшил;
  2. Дээд боловсролын агуулгын шинэчлэл, төгөлдөржүүлэлт;
  3. Дээд боловсролын сургалтын технологийн шинэчлэл, хөгжил;
  4. Сэтгэц, танин мэдэхүйн онолууд, тэдгээрийн суралцахуйн практик хэрэглээ;
  5. Дээд боловсролын чанар, үнэлгээ;
  6. Дээд боловсрол- шинжлэх ухаан-инноваци;
  7. Оюутны төлөвшил хүмүүжил;
  8. Дээд боловсролын судалгаа
  9. Монгол улсын дээд боловсролын түүх
  10.  

Сэтгүүлд ирүүлэх материал нь 1. Судалгааны өгүүлэл 2. Тойм өгүүллийн хэлбэртэй байна.

Мөн сургалт. судалгааны ажлын сайн туршлага, арга барил, санаачлага, онцлог дурсамж, түүхэн зураг гм зүйл ирүүлбэл редакцийн шийдвэрээр нийтэлж болно.

Манай сэтгүүлийн редакц нь дотоод, гадаадын нэр хүндтэй эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байна

Материалыг  2018 оны 1-р сарын 10-ны дотор хүлээн авч шүүмжлэгчид шилжүүлнэ.

Материал хүлээж авах хаяг: soyombo_alt2000@yahoo.com утас:   96616500

Өгүүлэл, нийтлэлийн  ерөнхий шаардлага

Илгээж буй өгүүлэл, нийтлэл өмнө нь хэвлэгдээгүй, өөр сэтгүүлд хэвлэгдэхээр хүлээгдээгүй байх шаардлагатай. Түүнчлэн бусдын бүтээлээс ишлэл зүүлт таталгүйгээр  ашиглахгүй байх. Өгүүллийн  хэмжээ 8000 үгнээс хэтрэхгүй байх ба үүнд ном зүй, хүснэгт зэрэг багтана.

Өгүүлэл. нийтлэлийн хэлний шаардлага

Өгүүллийг монгол, англи, орос хэлний аль нэг дээр бичиж болох ба монгол, орос хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг англи хэл дээр, англи хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг монгол хэл дээр хөрвүүлсэн байна. 

Өгүүлэл, нийтлэлийг хянан магадлах үйл явц

Өгүүллийг 1-2 шүүмжлэгч хянан магадлана. Шүүмжлэгчээр уншуулахад зориулж, нэг өгүүлэлд зохиогчоос 20000 төгрөгийг төлнө. Хэвлэгдэж болохуйц, шүүмжийн дагуу зохиогчийн засварласан өгүүлэл  “Дээд боловсрол” сэтгүүлийн  дугааруудад хэвлэгдэнэ. Сэтгүүлийн анхны дугаарыг 2018 оны 1-р сард хэвлэхээр төлөвлөж байна.

Судалгааны өгүүллийг хавсралт (Хавсралт 1-4) -д заасан зааврын дагуу бэлтгэж илгээнэ үү.  

ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ