ШУТИС-ийн Ахлах сургууль 2017-2018 оны хичээлийн жилд X-XI ангидаа нэмэлт элсэлт авна

Элсэн суралцах чиглэлүүд:

  • Инженер, технологийн бэлтгэл анги
  • Зураг дизайн - дизайн технологийн бэлтгэл анги    

Манай сургуулийн давуу тал:

  • Суралцагчид 10,11,12-р ангидаа стандарт хөтөлбөрөөс  гадна Математик, Физик, Зураг дизайн, Дизайн технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцана.
  • ШУТИС-ийн инженер, инженер-технологи мэргэжлийн  1-р ангид үздэг Математик, Физик, Хар зураг,  Уран зураг, Зохиомжийн үндэс гэх мэт зарим хичээлүүдийг гүнзгийрүүлсэн цагтаа судалж кредитийг тооцуулах боломжтой.
  • Гадаад багштай англи хэлний ярианы дадлагын хичээлтэй.
  • Цахим сургалтын бааз, байгалийн ухааны иж бүрэн кабинет лабораторийн тоног төхөөрөмж, хяналт мэдээллийн смарт орчин бүрдсэн.

Бүртгэл:   2018.01.09 – 2018.01.19 өдрүүдэд  09.00–18.00  цагийн хооронд  ШУТИС-ийн хичээлийн IV байр  308 тоотод явагдана.     

Бүрдүүлэх материал:

  • Суурь боловсролын гэрчилгээ (хуулбар)
  • Улс, нийслэлийн хэмжээний олимпиад уралдаанд оролцож амжилт үзүүлсэн бол шалгалтгүйгээр элсүүлнэ. (Амжилтыг гэрчлэх баримт)
  • Бүртгүүлэхдээ эцэг эх болон асран хамгаалагчийн төлөөлөлтэй ирэх     
  • Цээж зураг 2%
  • Бүртгэлийн хураамж 5000 төгрөг   

Элсэлтийн шалгалт: 2018 оны 1-р сарын 22-ны  10.00 цагт

  • Инженер, технологийн бэлтгэл ангид элсэгчид – Математик
  • Зураг дизайн - дизайн технологийн бэлтгэл ангид элсэгчид- Математик, Хар зураг

Жич: Элсэгчдэд зориулсан төлбөргүй давтлага 2018.01.15 - 01.19 өдрүүдэд 11.00-12.30 цагт явагдана.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо ШУТИС-ийн IV байр

Утас: 77110208, 99273337
Вэб сайт:http://www.musthighschool.mn