ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний хурлын шийдвэр


1-р сар. 10, 2018, 7:21 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

        2018 оны 01 дугаар сарын 09                                                                 Улаанбаатар хот

     

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1820 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн зарим салбар, тэнхимийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал,

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

2. “ШУТИС-Хэвлэлийн газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

ШУТТНС-гийн захирал Ч.Гулнар

 

Бусад асуудал

  • ШУТИС-ийн Автограж барих тухай

БАС-ийн захирал Э.Нинжгарав

  • ШУТИС-ийн үндсэн сурах бичиг хэвлүүлэх тухай

             Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга,

             СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

  • Шинэ хөтөлбөрийн дипломын загварын санал

             СОАЭ дэд захирал Х.Энхжаргал,

             СХБА-ны дарга Д.Батдорж

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ДаТС, ҮТС-ийн мэргэжлийн зарим салбарын өөрчлөлттэй холбоотой саналыг Захирлын зөвлөлийн гишүүд дэмжиж, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтов. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын үндэслэл, цаашид гарах ахиц дэвшил, хүлээж байгаа үр дүнгийн талаар танилцуулга бэлтгэхийг бэлтгэхийг СОАЭ дэд захирал Х.Энхжаргалд хариуцуулав. 

2. “ШУТИС-Хэвлэх газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төслийн зарим нэг заалтыг найруулга хийж, ШУТИС-ийн Захирлын тушаалаар батлуулахыг ажлын хэсгийн ахлагч, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд хариуцуулж, журмыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтов.

3. ШУТИС-ийн автомашины гарааш барих асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, хэлэлцүүлэхийн өмнөх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэд үүрэг болгов. 

4. .......... 

 

Захиргаа, хүний нөөцийн газар