Докторын зэрэг хамгаална
ШУТИС-ийн докторант Пүрэвжав овогтой Эрдэнэчимэг "Монгол орны дунд масштабтай байр зүйн зургийн тусгагийн судалгаа" сэдэвт бүтээлээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 14 цагт ШУТИС-ийн Т-207 тоот эрдмийн танхимд болно. Нэг сэдэвт бүтээл ШУТИС-ийн номын санд тавигдсан болно. 
 
Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн докторын ажил хамгаалуулах зөвлөл