2018 оны ШУТИС-ийн багш ажилчдын аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээний волейболын тэмцээн 1 сарын 12-16-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд эмэгтэй 12, эрэгтэй 12 баг 4 бүсэд хуваагдан тойргоор тоглож хагас шигшээ тоглолтод БАС, БУХС, ГХИ, ДаТС, МехТС, ҮТС, ХШУС, ЭХС-ийн багууд шалгаран тойргоор тоглолоо.
Эмэгтэй багуудаас: Алтан медаль Э.Уранбаяр ахлагчтай МехТС
Мөнгөн медаль Д.Энхтуяа ахлагчтай БУХС
Хүрэл медаль Э.Одонтуяа ахлагчтай БАС-ийн баг тамирчид,
Эрэгтэй багуудаас: Алтан медаль Б.Батзолбоо ахлагчтай МХТС
Мөнгөн медаль Г.Мөнхдорж ахлагчтай ХШУС
Хүрэл медаль Б.Батсайхан ахлагчтай Дархан ТС-ийн баг тамирчид шалгарлаа.
Тэмцээний “Шилдэг тоглогч”-оор эмэгтэй тамирчдаас МехТС-ийн тамирчин Ц.Мөнхтуяа, эрэгтэй тамирчдаас Г.Цэнд-Аюуш нар тодорлоо.
Тэмцээн Сагсан бөмбөг, Ширээний теннисний тэмцээнээр үргэлжилж байна.
Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа
Магистр, доктор оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа
АНУ-ын Юта мужийн сенатор Кэйт Гровер ШУТИС-д айлчлав.
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэнд ШУТИС оролцлоо
“Бадрах Энержи” ХХК-ийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа