Та бүхнийг MUST ENGLISH FORUM 3-т оролцохыг урьж байна

MUST English Forum (MEF) нь ШУТИС-ийн багш, ажилтан, оюутнуудын Англи хэлний ярианы чадварыг дээшлүүлэх, өөр хоорондоо сонирхолтой сэдвээр чөлөөтэй ярилцан хамтран ажиллах боломжийг олгох үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

MEF-ийн ээлжит хэлэлцүүлэг 2018 оны 01-р сарын 24-нд ШУТИС-н 1-р байрны 203 тоот өрөөнд 16 цагаас зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагын семинарт Европын холбооны улсаас хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих төслийн ахлах зөвлөх Тоби Филпотт  “EU TRAM: Towards a Green exporting future for Mongolia-Entrepreneurship” гэсэн сонирхолтой сэдвээр ярилцахаар уригдсан. Иймд эх орондоо үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнээ (арьс шир, ноос ноолуур, нүүрс ашигт малтмал, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт) олон улсын зах зээлд нэвтрүүлж хэрхэн амжилттай борлуулах, гарааны компани хэрхэн үүсгэн байгуулах зэрэг гадаад худалдааны чиглэлд сонирхож буй та бүхнийг хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг урьж байна. Дээрх төслийн талаар https://www.gopa.de/en/projects/trade-related-assistance-mongolia-tram гэсэн хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Оролцох хүний тоо хязгаартай тул 2018 оны 01 сарын 21-ны 16 цагаас өмнө бүртгүүлсэн эхний 20 хүнд Certificate of Attendance олгоно. Та бүхэн Овог нэр, Утасны дугаараа ayur_426@yahoo.com хаягаар захидал илгээж эсвэл 89670042 дугаарт мессеж илгээж бүртгүүлэх боломжтой.