ШУТИС-Тохоку их сургуулийн хооронд байгуулсан Оюутан солилцооны гэрээний хүрээнд Тохоку их сургуульд Оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцах хүсэлтэй оюутнууд та бүхнийг сургалтын төлбөрөөс 100 хувь хөнгөлөгдөн суралцахыг урьж байна. Замын зардал болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.
Өргөдөл гаргах хугацаа: 2018 оны 2 дугаар сарын 13-ны 17:00 хүртэл ШУТИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны 218 тоотод бүртгэнэ.
Тавигдах ерөнхий шаардлага, бүрдүүлэх материал болон хөтөлбөрүүдийн талаархи дэлгэрэнгүй мэдээлийг дараах холбоосоор авна уу.
http://www.insc.tohoku.ac.jp/english/exchange/
Бүх материалыг цаасаар болон PDF хэлбэрээ авч ирнэ үү.
Хугацаа хоцорсон болон дутуу материал авах боломжгүй.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
11-329081
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв