Ахлах сургуулийн нийт багш ажилтан ШУТТ Номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, сургалтанд хамрагдлаа

Ахлах сургуулийн нийт багш ажилтан 2018.01.17-нд ШУТТ Номын сангийн өдөр тутмын үйл ажиллагаа, цахим үйлчилгээ, электрон каталогиудтай танилцан мөн олон улсын мэдээллийн сангууд болох EBSCO,  Springer системүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, системүүдийг хэрхэн ашиглах талаар сургалтанд хамрагдлаа. Энэхүү сургалтанд хамрагдснаар ахлах сургуулийн багш ажилтан төдийгүй суралцагчид дээрх системүүдийг бүрэн ашиглах боломж бүрдсэн байна.