ШУТИС нь UNESCO UNITWIN сүлжээний гишүүн боллоо

Азийн Нээлттэй Их Сургуулиудын UNESCO UNITWIN сүлжээний гишүүн байгууллагуудын “Зайн сургалтын мэдлэг хуваалцах ба түгээх арга, туршлагууд” семинар БНСУ-ын Сөүл хотноо 2018 оны 1 дүгээр сарын 17-18 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг семинарт е-Нээлттэй институтийн Дэд захирал Д.Гантулга, багш Ч.Ганбаатар нар ШУТИС-ийг төлөөлөн оролцож, уг сүлжээнд гишүүнээр элсэн орсны батламжийг гардан авлаа.

        

UNESCO UNITWIN сүлжээнд нэгдсэнээр ШУТИС нь Вьетнамын Ханойн Нээлттэй их сургууль, Малайзын Нээлттэй их сургууль, БНСУ-ын Нээлттэй их сургууль, НҮБ-ын харъяа Олон улсын Боловсролын Ази-Номхон далайн төв  зэрэг байгууллагуудтай хамтран зайн болон онлайн сургалтууд зохион байгуулах, хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, багш нарынхаа чадавхийг дээшлүүлэх боломжтой болж байгаа юм.