ШУТИС дахь ХҮМҮҮНЛЭГИЙН хичээлийн танилцуулга – семинар зохиогдов


1-р сар. 25, 2018, 5:05 a.m.

БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын хамт олон 2018 оны 1-р сарын 22-нд “ШУТИС дахь Хүмүүнлэгийн хичээлийн танилцуулга-семинар”-ыг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбарын эрхлэгч, профессор багш нарын хүрээнд амжилттай зохион байгуулав.

Семинарыг нээж БуХС-ийн захирал Дэд профессор А.Энхбат, ШУТИС-ийн Харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Т.Намнан нар үг хэлэв.

_DSC1394

Танилцуулга семинарт:

- “ШУТИС-д Инженер техник, шинжлэх ухаан, бизнесийн удирдлага, менежментээр боловсон хүчин бэлтгэхэд “Хүмүүнлэг”-ийн хичээлүүдийн үзүүлсэн нөлөө” сэдвээр Хүмүүнлэгийн салбарын эрхлэгч Профессор Н.Галиймаа, Профессор А.Энхбаатар

- “Монголын түүхийн хичээлд Археологийн ШУ-ны ерөнхий ойлголт, судалгааны арга зүйг заахын ач холбогдол” сэдвээр дэд профессор Л.Эрдэнэболд, багш С.Бат-Эрдэнэ

 – “Инженерийн ёс зүй ” Соёл судлал хичээлийн өнөөгийн ач холбогдол сэдвээр” Дэд профессор Б.Пүрэвсүрэн, Ц.Батцэрэн, Д.Наранцацрал ахлах багш Б.Мөнхнасан.

 – “Монголын түүхийн сурах бичгийн шинэчлэл” сэдвээр Дэд профессор Ю.Болдбаатар, ахлах багш Г.Цэнджав, Ч.Ванчигдаш

 – “Монголын түүхийн хичээлийн семинарын заах арга зүйн шинэчлэл” сэдвээр Дэд профессор Д.Сэрдарам, ахлах багш О.Болормаа, С.Болормаа, Ц.Бямба-Очир нар илтгэл танилцуулга хийв.

Танилцуулгатай холбогдуулж БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал, Хүрээлэн буй орчны салбарын эрхлэгч Б.Болд, Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, ШУТ Төв номын сангийн дарга Ч.Гулинар, Оюутны хөгжил, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Д.Цогцолмаа нар ШУТИС-ийн багш, оюутны ёс зүй, төлөвшил дэх нийгэм, хүмүүнлэгийн хичээлийн нөлөө, багш нарын оролцоо, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн шинэ эрин дэх хүмүүнлэгийн салбарын үүрэг, ач холбогдолын талаар саналаа солилцов.

_DSC1436