ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны хурлын тэмдэглэлээс


1-р сар. 31, 2018, 5:12 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

2018 оны 01 дугаар сарын 23                                    Дугаар: 02                                                 Улаанбаатар хот

     

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1410 цагт эхэлж 1750 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд гүйцэтгэсэн төслүүдийн мэдээлэл

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

 

Бусад асуудал,

  • ШУТИС-ийн профессор багш нарын 2014-2017 оны хичээлийн жилүүдийн бодит гүйцэтгэл, цалин хөлсний судалгаа

              ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

              ХХТГ-ын дарга Ж.Арслан

  • ШУТИС-ийн маркетинг сайжруулах тухай санал

              ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

              БуХС-ийн захирал А.Энхбат

              БуХС-ийн БУС-ын дэд профессор Д.Баярмаа

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн төслүүд нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийлгэх, профессор багш, судлаачдыг хөгжүүлэх, урамшуулах, дэмжихэд чухал түлхэц болсонг дурдаад, цааш нь хөгжүүлэх, амьдралд хэрэгжүүлэх, байгуулсан лабораториудыг сургалт, судалгаанд хэрхэн ашиглах талаар ЭШХАЭ дэд захирал Т.Намнан, СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, төслийн удирдагч нарт ШУТИС-ийн Захирал зөвлөмж өгөв. Үүнд:

  • төслийн санхүүгийн тайланг зөв гаргаж, бүртгэл тооцоог аудитын зөвлөмжийн дагуу зориулалт зориулалтаар нь бүртгэж хэвшихийг СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, СНББА, бүрэлдэхүүн нэгжийн нягтлан бодогч, нярав нарт,
  • импакт фактор өндөртэй сэтгүүлд өгүүллэг нийтлүүлэхийг төслийн удирдагч, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад,
  • эрдэм шинжилгээ, судалгааны төсөл ажлуудыг цаашид илүү сайн болгох, хийж хэрэгжүүлэх ажлаа 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад,
  • төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олонд таниулах ажлыг хариуцан зохион байгуулж ажиллахыг ЭШИГ, бүрэлдэхүүн сургуулийн захирал, салбар тэнхимийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгов,

2. ШУТИС-ийн маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг ХБТЭ дэд захирал Б.Сүхбатад үүрэг болгов.

3. МХТС-ийн цахилгаанчин Ж.Эрдэнэбатын эмчилгээний зардалд зориулж хамтын гэрээний дагуу буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

Захиргаа, хүний нөөцийн газар