“Эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээ” сургалт боллоо

“Эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээ” вакуум сургалт, хэлэлцүүлгийг Эрдэм шинжилгээ, инновацийн газраас санаачлан ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, профессор, судлаачдыг оролцуулан 2018.02.02-ний өдөр зохион байгууллаа.

  

Энэхүү арга хэмжээнд БСШУСЯамны Инновацийн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвдорж, ШУТСангийн захирал Д.Энхжаргал болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Д.Бат-Эрдэнэ нарыг урьж Инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, цаашид баримтлах бодлого, оюуны өмчийг арилжаанд оруулахад технологи дамжуулах нэгжийн чиг үүрэг зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргүүлж, харилцан санал солилцлоо.   

Мөн Эрдэм шинжилгээ, инновацийн газраас Оюуны өмчийн бодлого, Технологи дамжуулалтын журам, ШУТИС-ийн дэргэд гарааны компани байгуулах, хөгжүүлэх журмуудын шинэчлэн боловсруулсан төслүүдийг танилцуулан, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан бөгөөд оролцогчдын санал, зөвлөмжийг журмын төслүүдэд тусгалаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд МехТС-ийн ахлах багш Р.Найдандорж “Department-Small university within university” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж оролцогчид их сургуулийн тэнхим, профессорын багийн үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Манай сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн чиг үүргийн ажил эрхэлдэг дээрх оролцогсод нь уг сургалт, семинариас авсан мэдээ, мэдээллээ өөрийн сургуулиудын профессор, багш, судлаачдад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах, шинээр боловсруулж хэлэлцүүлсэн бодлого, журмуудыг Захирлын зөвлөлд танилцуулан батлуулах, Эрдэм шинжилгээ, инновацийн чиглэлээр хийгдэж буй ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлаар ойр ойрхон уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж ажиллахаар харилцан тохиролцлоо.  

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР