Нигери улсын иргэн Нүэкэ Эрнэст Учэнна ШУТИС-ийн доктор боллоо


2-р сар. 23, 2018, 6:51 a.m.

ШУТИС-д доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсан гадаад оюутны тоо нэгээр нэмэгдлээ. ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн доктор оюутан Нигери улсын иргэн Нүэкэ Эрнэст Учэнна “Хувьцаат компанийн сайн дурын мэдээллийн тайлагналын нээлттэй байдал ба байгууллагын шинж төлөвийн хамаарлын судалгаа” сэдвээр доктор(Ph.D)-ын зэрэг амжилттай хамгаалж, докторын дипломыг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар ШУТИС-ийн захирал Б.Очирбат гардуулан өглөө. Доктор(PhD)-ын зэргийг  амжилттай хамгаалсанд сургуулийн хамт олны зүгээс баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.