Оны шилдэг Зөвлөх, Оны шилдэг Залуу багш нарын лекц боллоо

ШУТИС-ийн Оны шилдэг Зөвлөх, Оны шилдэг Залуу багш нарын лекц 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр 10 цагт Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо

Оны шилдэг Зөвлөх багш, ГУУС-ийн ахлах багш Б.Улаанбаатар "ШУТИС-д зөвлөн туслах зөвлөл байгуулах боломж" сэдэвт лекцээрээ багшийн заах арга, судaлгааны аргазүй, ахмад багш нарын залгамж халаа, ШУТИС-ийн төгсөгчдийн /бүтээгдэхүүний/ чанар зэрэг асуудлаар шинэлэг санаа дэвшүүллээ.

Оны шилдэг Залуу багш МехТС-ийн багш Б.Дондогжамц: Өнгөрсөн жил би БХТ-ийн залуу багш нарын сургалт, шилдэг багш нарын лекцэд сууж байлаа. Харин энэ жил өөрөө энэ лекцийг тавьж байна хэмээн яриагаа эхэллээ.  "Google platform-д суурилсан хичээлийн блогийн хөгжүүлэлт" сэдэвт лекцээрээ өөрийн хичээл дээр туршиж хөгжүүлсэн материал болон туршлагаа хуваалцлаа.

ШУТИС-ийн Оны шилдэг Зөвлөх, ҮТС-ийн ахлах багш, Монгол улсын зөвлөх инженер Д.Амарбаясгалангийн "Мэдээлэл ба зөвлөх багш" сэдэвт лекцнээс  сурган хүмүүжүүлэх нөр их хөдөлмөр, уйгагүй зүтгэлийн үр дүн бидний оюутнууд хэрхэн хөгжиж, төлөвшин, сайн мэргэжилтэн болон бэлтгэгдэж байгаа туршлагаас суралцлаа. 

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ