“Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох сургалтад сонгон шалгаруулалтыг зарлаж байна


3-р сар. 9, 2018, 3:44 a.m.

Эрчим хүчний салбарын Мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн хурлын шийдвэр, Зэрэг олгох журмыг үндэслэн 2018 онд “Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох сургалтад сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сургалт 2018 оны 03 сарын 19-ний өдөр эхлэх ба бүртгэл 2018 оны 03 дугаар сарын 06-наас  03 дугаар сарын 14-ний хооронд  ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 2-616 тоот өрөөнд явагдана. Суралцахыг хүсэгсэд Зэрэг олгох журамд заасан болзолуудыг хангасан байхаас гадна дараах материалуудыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Зураг (3х4 хэмжээтэй 1 хувь, файлаар);
  • Ажил олгогчийн албан бичиг (суралцуулах шаардлагатай байгаа талаар) ;
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Дипломын хуулбар (баталгаажсан);
  • тайлан, жагсаалт (Захиалагчийн албан тодорхойлолтоор баталгаажсан);
  • Мэргэшсэн инженерийн гэрчилгээ болон бусад мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар
  • Холбоо барих утас: 99131650

Жич: Зөвлөх, Мэргэшсэн инженерийн хугацаа дуусаж байгаа хүмүүс сунгалтын тайлангаа 2018 оны 03 дугаар сарын 30-ны дотор бичиж ирүүлнэ үү.