“ШУТИС-ийн хөгжилд миний оруулах хувь нэмэр” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “ШУТИС-ийн хөгжилд миний оруулах хувь нэмэр” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг 2018 оны гуравдугаар сарын 07-ны өдөр ШУТТНС E-604 танхимд зохион байгуулагдаж өндөрлөв. Уулзалтыг нээж ШУТИС-ийн захирал Б.Очирбат мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Мөн Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази номхон далайн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн захирал Ч.Гулнар, ҮТС-ийн ахмад багш, доктор Б.Эрдэнэцэцэг, ЭХС-ийн ахмад багш Монгол Улсын гавьяат багш  Д.Сүхбаатар нар  мэндчилгээ дэвшүүллээ.

“ШУТИС-ийн хөгжилд миний оруулах хувь нэмэр” сэдэвт уулзалтын үеэр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ШУТИС-д олон жил амжилттай ажиллаж байгаа эмэгтэй багш нарт шагнал гардуулсан юм. Тухайлбал, ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар ҮТС-ийн ахлах багш О.Гансайхан, ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төвийн өргөмжлөлөөр МехТС-ийн  Тээврийн салбарын ахлах багш Ш. Дэлгэрнасан, МХТС-ийн  Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын ахлах багш Л.Одончимэг, ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч М.Оюунтөгс, Оюутны хөгжил үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн номын санч Л.Мөнхзул, Монголын эмэгтэйчүүдийн холбооны шагнал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэгээр СНББА-ны ахлах нягтлан бодогч Б.Алтантуяа, Е-Нээлттэй институтийн Виртуал тэнхимийн ахлах багш Г.Эрдэнэчимэг, ДаТС-ийн Технологийн салбарын профессор Д.Оюунбилэг, Эрүүл мэндийн төвийн сувилагч  Б.Эрдэнэчимэг, Монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбооны шагналаар ЭХС-ийн цахилгаан техникийн салбарын ахлах багш Х.Сарангэрэл, Е-Нээлттэй институтийн ахлах багш Г.Ганчимэг,

Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”  шагналаар ХШУС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш С.Альгирмаа, Монголын багш нарын холбооны шагнал “Эрдмийн Алтан од” шагналаар БАС-ийн Барилгын инженерийн салбарын ахлах багш Ж.Мөнхцэцэг, БУХС-ийн Нийгмийн ухааны салбарын профессор Б.Долгор, Монголын багш нарын холбооны шагнал  “Алтан-Эрдэнэ” шагналаар  ГХИ-ийн Монгол судлалын тэнхимийн ахлах багш Н.Мөнхжаргал, Монголын боловсрол шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн шагнал “Хүндэт тэмдэг”-ээр БАС-ийн  Барилга архитектурын салбарын хичээлийн туслах ажилтан В.Сарантуяа, ҮЭ-ийн “Жуух бичиг”-ээр МХТС-ийн сургалтын албаны ажилтан С.Чирчмаа, ХШУС-ийн  Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш О.Отгонтуул нар тус тус шагнагдлаа.

“ШУТИС-ийн хөгжилд миний оруулах хувь нэмэр” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг нь ШУТИС-ийн хөгжилд эмэгтэй багш нарын оролцоог нэмэгдүүлэх, хамтач нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх, санал бодлоо солилцох, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах, зөвлөмж гаргах зорилгоор амжилттай явагдаж өндөрлөлөө.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ