“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрт Механик, тээврийн сургууль нэгдлээ

              

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын хүн амын дунд хепатитийн вирусын халдварын тархалтыг хязгаарлан, хепатитийн С вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоох Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааны нээлт 2018 оны 04-р сарын 04-нд “Мишээл экспо” төвд боллоо.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатанд 15-39 насны хүн амыг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах зорилт тависан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирүсийн халдварын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхэнийгээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

2018 оны 04-р сарын 04-ний өдрийн 11:00-17:00 цагийн хооронд явагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны энэхүү нээлтийн ажиллагаанд Механик, тээврийн сургуулийн 15-39 насны нийт 616 багш ажиллагч, оюутнууд болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид оролцлоо. Тус үйл ажиллагааны хүрээнд элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээ, эмчийн үзлэг, зөвлөгөө, ухуулга, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.   

МехТС-ийн захиргаа