“Автомат робот-2018” тэмцээн 2018 оны 04 сарын 28-29-нд зохион байгуулагдана

Их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулдаг Автомат робот-ын тэмцээн 8 дахь жилдээ 2018.04.28-29-ний өдрүүдэд явагдана.

Энэ жилийн тэмцээн нь шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг,  шоо цуглуулагч робот, робот рейс гэсэн дөрвөн төрлөөр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль гэсэн хоёр ангиллаар зохиогдоно.

Тэмцээнд оролцохыг хүссэн сурагч, оюутан залуучууд 2018.04.20-27-ны хооронд, автомат роботын тэмцээний албан ёсны веб хуудас руу хандан бүртгүүлэх боломжтой. Мөн зохион байгуулах журам болон удирдамжийг доорх хаягнуудаас аваарай.

Албан ёсны веб хуудас: https://sictelec.wixsite.com/robotcontest   

Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/LionRobo2016/?hc_location=ufi

                             https://www.facebook.com/MustHighTech/?hc_location=ufi 

 

Холбогдох утас: 95959581, 86551185

Тэмцээний зохион байгуулагчид: МХТС-ийн Электроникийн салбар, High-Tech клуб