ШУТИС-ийн Оюутны Математикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

2017-2018 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн оюутны Математикийн Олимпиадын II даваа 4-р сарын 14-нд болж энэ жилийн ШУТИС-ийн Математикийн манлай оюутнууд, баг (сургууль) тодорлоо.

Аварга математикчаар Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургуулийн оюутан Б.Төрхүү 45 оноогоор (Багш Ц.Балжинням)  шалгарсан бол хоёрдугаар байранд Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургуулийн оюутан М.Чойжилсүрэн 35 оноогоор (Багш Ц.Балжинням), Орхон аймаг дахь Технологийн Сургуулийн оюутан Г.Билгүүн 33 оноогоор (Багш Б.Мөнхцэцэг), гуравдугаар байранд Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургуулийн оюутан Ч.Өсөхбаяр 32 оноогоор (Багш Ц.Балжинням),  Барилга Архитекторын сургуулийн оюутан А.Нуртилеу 32 оноогоор (Багш Ц.Балжинням), Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн оюутан Б.Ганзориг 29 оноогоор (Багш Д.Батнасан) тус тус шалгарлаа. Олимпиадын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.mymust.net хаягаар орж танилцана уу.

Багийн дүнгээр Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль шалгарч цом, өргөмжлөлөөр шагнуулав. Олимпиадад оролцсон нийт оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсье.

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаа