Оюутны улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнд ШУТИС-ийн баг тамирчид 5 төрөлд 5 алтан медаль хүртлээ

Монгол  улсын оюутны аварга шалгаруулах 2018 оны ширээний теннисний тэмцээн “ОЧ” клубт  4 сарын 27-28-нд зохион байгуулагдаж  15 их, дээд сургуулийн 80 тамирчид оролцлоо. Тэд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, багийн төрөл, холимог хосын нийтдээ  5  төрлөөр өрсөлдөж шилдэг оюутан тамирчид  УАШТ-ний  аваргаар шалгарлаа. ШУТИС-ийн баг тамирчид  5 төрөлд  5 алтан медаль  1 мөнгөн медаль  хүртэж нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэллээ.
                   Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
                              1-р байр Б.Эгшиглэн-ШУТИС
                              2-р байр Г.Чулуудай-ШУТИС
                              3-р байр М.Бат-Эрдэнэ-Мон-Алтиус  БТДС
                  Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
                             1-р байр Р.Мөнхнаран-ШУТИС
                             2-р байр Б.Урантогос-ҮБТДС
                             3-р байр Б.Мөнхзаяа-СЭЗИС
                  Эрэгтэй багийн төрөлд:
                            1-р байр ШУТИС-ийн баг тамирчид
                            2-р байр Мон-Алтиус БТДС-ийн баг тамирчид
                            3-р байр МҮИС-ийн баг тамирчид
                   Эмэгтэй багийн төрөлд:
                            1-р байр ШУТИС-ийн баг тамирчид
                            2-р байр ХУИС-ийн баг тамирчид
                            3-р байр ҮБТДС-ийн баг тамирчид
                  Холимог хосын төрөлд:
                           1-р байр ШУТИС-Д.Билэгжаргал, Н.Болор
                           2-р байр МУИС-Б.Баттөмөр, Н.Энхцацрал
                           3-р байр Мон-Алтиус БТДС- М.Бат-эрдэнэ, Э.Ундармаа
               Байгууллагын нэгдсэн дүнгээр:
ШУТИСургууль  31 оноогоор 1-р байрт шалгарч багийн дасгалжуулагч нь алтан медаль хүртлээ. Мөнгөн медаль 2-р байрыг 49 оноогоор Мон-Алтиус  БТДС, 3-р байрт 51 оноогоор МУИСургуулиуд эхний гурван байрт орлоо.
            Тэмцээний нээлт, хаалтын үйл ёслолын ажиллагаанд  МОСХ-ны  Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв  хүрэлцэн ирж баг тамирчдад баяр хүргэн, шагналыг гардуулан өгч амжилт хүслээ. Түүнээс гадна Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Удирдах зөвлөлийн гишүүд, их, дээд сургуулийн багш нар оролцсон юм. Тэмцээнд олон арван спортын мастер, дэд  мастер цолтой  ур чадвар өндөртэй, залуу тамирчид олноор оролцсон. Тэмцээний үйл ажиллагааг  Монголын  ширээний теннисний холбооны (МШТХ) мэргэжлийн шүүгчийн зөвлөл удирдан явуулав.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:   ЭХС-ийн оюутан   Б.Эгшиглэн алтан медаль , БАС-ийн оюутан Г.Чулуудай    мөнгөн медаль

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд : ШУТИС-БУХС-ийн   оюутан Р.Мөнхнаран алтан медаль

Эрэгтэй багийн төрөлд  алтан медаль хүртсэн ШУТИС-ийн баг тамирчид: ШУТИС-МехТС-ийн оюутан П.Билэгжаргал,  БАС-ийн оюутан Г.Чулуудай ,  БАС-ийн оюутан Л.Мягмарсүрэн  

Эмэгтэй багийн төрөлд алтан медаль хүртсэн  ШУТИС-ийн баг тамирчид: ШУТИС-ийн  ЭХС-ийн оюутан   Г.Болор,  БУХС-ийн оюутан Т.Энхжаргал,  БУХС-ийн оюутан Р.Мөнхнаран

Холимог хосын төрөлд  алтан медаль хүртсэн ШУТИС-МехТС-ийн оюутан П.Билэгжаргал ,  ЭХС-ийн оюутан Г.Болор

Нийлбэр дүнгээр:  Спортын мастер М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг  тамирчид  тэргүүн байр эзэллээ

ШУТИС-ийн ширээний теннисний баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ