“ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт ЭШБХ-ын 2-р шатны шалгаруулалт амжилттай зохиогдлоо

6

Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага үүсч хөгжсөний 20 жил, Хөрөнгийн үнэлгээний анхны компани “Дельтамон” ХХК-ний 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй доктор, профессор С.Доржсүрэн багшийн нэрэмжит  уг хурал нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын 2-р шатны шүүгчээр Р.Батжаргал, Д.Ганхуяг, Б.Энхтуяа, Б.Болормаа, Б.Энхболд нар ажиллаж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

Оюутан ангилалд:

ТЭРГҮҮН БАЙР

  • Г.Бямбасүрэн, Б.Номиндарь, Компаний үнэлгээнд EVA аргыг ашиглах нь, ШУТИС, БУХС, Санхүүгийн менежмент, IV курс

ДЭД БАЙР

  • Б.Амгалан, Xувьцааны үнийн хөөсрөлтийг санхүүгийн болон санхүүгийн бус аргаар үнэлэх нь, Мандах их сургууль, НББ – АХ IV курс

ГУТГААР БАЙР

  • Д.Лхагва-Очир, А.Мөнх-Эрдэнэ, Компанийг орлогын хандлагаар үнэлэх нь, МУИС, Бизнесийн сургууль, IV курс

ТУСГАЙ БАЙР

  • Д.Ханджав, Дижитал мөнгө, криптовалютыг үнэлэх хэрэгцээ, шаардлага, ШУТИС, БУХС, Санхүүгийн менежмент, IV курс

Судлаач ангилалд:

ТЭРГҮҮН БАЙР

  • Б.Хүрэлбаатар, Газар чөлөөлөлтын нөхөн олговрын өртгийн шинжилгээ, МУИС, Бизнесийн Сургууль, Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, багш

ДЭД БАЙР

  • Д.Лхагвадулам, Арилжааны банкуудын барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх зарим арга зам, Транс банк, эрсдлийн шинжээч

ГУТГААР БАЙР

  • П.Болормаа, Б.Алтангэрэл, Оюуны өмч ба биет бус хөрөнгийн Үнэлгээ ба хэрэглээ, “Атен” ХХК-ийн дэд захирал, МУИС, Бизнесийн сургууль, Магистрант

ТУСГАЙ БАЙР

  • А.Энхсүрэн, Үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх зарим асуудалд, ШУТИС, БАТС, докторант

ЭШБХ-г санаачилж, ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон Дельтамон ХХК болон нийт оролцогчидодоо талархал илэрхийлье.

1 2 3 4 5

Зохион байгуулах комисс

2018.05.04