Техник технологийн Улсын XXII олимпиад ШУТИС-ийн Ахлах сургуулийн сурагч мөнгөн медаль хүртлээ

Техник технологийн Улсын олимпиад 2018.05.04-05-ны өдөр Дархан хотод боллоо.

Энэ удаагийн олимпиадад дүрслэх урлагийн төрөлд ШУТИС-ийн Ахлах сургуулийн 12б ангийн сурагч Д.Уранчимэг 2-р байр мөнгөн медаль хүртлээ. 12б ангийн сурагч Т.Цэлмэг 9-р байр, 12б ангийн сурагч Б.Оюунтөгс 11-р байр тус тус эзлэн амжилт гаргалаа.

Сурагчийн зурах ур чадвар /өнгөт натюрморт/, онолын мэдлэг, сэдэвт зохиомж гэсэн 3-н төрлөөр шалгаруулж энэ төрлүүддээ нийт амжил гаргасан сурагчдаа дахин дахин баяр хүргэе. Мөн Э.Гансүх дүрслэх урлагийн багшийн төрөлд зурах ур чадвар, онолын мэдлэг, илтгэл гэсэн 3-н төрлөөр шалгаруулж энэ төрлүүддээ нийт 27 багшаас 7-р байрыг эзэлсэн байна. Техник технологийн Улсын олимпиадад Улаанбаатар хотын баг тамирчид нийт оноогоор тэргүүлж алтан цомын эзнээр 15 дахь удаагаа авлаа.

Манай баг хамт олныг бүх талаар нь дэмжиж ажилласан ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа, баг хамт олон, багш нартаа бүгдэд нь БАЯРЛАЛАА.