ШУТИС-ийн БуХС-ийн дэргэд “3 хэмжээст мэдээлэлзүй дизайн”-ы лаборатори байгуулав

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд тус байгууллагын буцалтгүй тусламжаар ШУТИС-ийн БуХС-ийн дэргэд “3 хэмжээст мэдээлэлзүй дизайн”-ы лаборатори байгуулав. Сургагч багш Нэжми КҮЧҮК лабораторийн тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг бэлдэх 42 хоногийн сургалтыг амжилттай удирдаж, уг сургалтанд БуХС-ийн 10 багш ажилтан, ШШЕГ-ын 3 ажилтан хамрагдаж, 2018 оны 5-р сарын 4-нд сертификатаа гардан авлаа. Сертификат гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын дэд дарга Баярам ПОЛАТ, сургагч багш Нэжми КҮЧҮК нар оролцлоо.

 

_DSC9204 _DSC9283