“Хятад хэл заах арга зүйг шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож тэргүүн байр хүртлээ

ШУТИС-ийн ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн хятад багш Лу Чөнзүн, Гө Жинжин нар 5 сарын 6-ны өдөр Монгол дахь Хятад хэлний сайн дурын багш нарын холбооноос зохион явуулсан “Хятад хэл заах арга зүйг шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож тэргүүн байрыг хүртэж цом, мөнгөн шагналаар шагнагдлаа. Хятад багш нарын бэлдсэн үзүүлбэрт ГХИ-ийн хятад хэлний 1-р ангийн оюутнууд болон ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 2+р ангийн оюутнууд оролцлоо.

2018 оны 5 дугаар сар 8 өдөр Отгонтэнгэр их сургуульд явагдсан Тайваны Минчуаны их сургуулиас зохион байгуулсан 8 дахь удаагийн хятад хэлний “Уран илтгэл” уралдаанд ШУТИС-ийн 3 оюутан оролцсон. ГХИ-ийн хятад хэлний ангийн оюутан Т.Лхагвадорж 1-р байрт шалгарч Тайваны Минчуаны их сургуулийн тэтгэлгээр 1 жил суралцах эрхээр шагнагдсан.

ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1-р ангийн оюутан Б.Ганжавхлан, Ч.Сансар нар тусгай байрт шалгарсан амжилт үзүүллээ. Мөн АСТ-ийн эрхлэгч Л.Чойжилмаа тухайн өдөр явагдсан олон улсын форумд оролцон “Хятад хэлний сурах бичиг болон заах аргын талаар” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна.

ГХИ-ийн Ази судлалын тэнхим