“Инновацийн түншлэл-хөгжлийн гарц” 2018

Инновацийн 7 хоног-2018 арга хэмжээний хүрээнд “Инновацийн түншлэл-хөгжлийн гарц” чуулганыг 2018 оны 05 сарын 8 өдөр БСШУСЯ, ШУТИС хамтран зохион байгууллаа. Чуулганы үйл ажиллагааг БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар нээж үг хэллээ. Чуулганд төр, бизнес, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийг төлөөлсөн нийт 200 гаруй хүн оролцож БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа, ШУТСангийн захирал доктор Д.Энхжаргал, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, ШУТИС-ийн  ЭШХА эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ШУТИС. БАТС-ийн профессор Л.Оюунцэцэг, ШУТИС.БуХС-ийн профессор Б.Энхтуяа, ШУТИС.БуХС-ийн багш Т.Тамир, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нар Монгол Улсын инновацийн хөгжлийн тулгамдсан асуудлаар салбараа төлөөлөн илтгэл тавив. Мөн ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын 11 ханын илтгэлийг дэлгэн үзүүллээ. Чуулганд оролцогчид илтгэлүүдийг сонсон, инновацийн түншлэл тойрсон асуудлаар хэлэлцүүлэг, асуулт хариулт өрнүүлж  төр, хувийн хэвшил, их сургуулиудын түншлэлийг бэхжүүлэх, цаашид Монгол Улсын төрөөс баримтлах инновацийн бодлого чиглэлд тусгуулахаар дараах санал, зөвлөмжийн төслийг гаргаж танилцууллаа. Зөвлөмжийн төсөлд оруулах тодорхой саналаа сонирхогч талууд ирүүлэх боломжтой болно.

1 3 6 7

“Инновацийн түншлэл-хөгжлийн гарц” чуулганы зөвлөмж (төсөл)

“Монголын инновацийн долоо хоног-2018”  арга хэмжээний хүрээнд  зохион байгуулагдаж байгаа “ИННОВАЦИЙН ТҮНШЛЭЛ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” чуулганд оролцогч төр, бизнес, их сургууль, эрдэм шинжилгээ, төрийн бус  байгууллагуудын төлөөлөл хамтран төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах, эрх зүйн орчинг сайжруулах, хамтрагч  байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжийг гаргаж байна.

  1. Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, инновацийн удирдлага, технологи дамжуулалт, энтрепренершипийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх сургалт явуулах, хүний нөөцийг их сургуулиудын оролцоотой бэлтгэж хөгжүүлэх;
  2. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг улс орны нийгэм-эдийн засаг, аж үйлдвэрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх, ШУТ, инновацийг хөгжүүлэх мэдлэгийн баттай суурийг бэхжүүлэх;
  3. Улс орныг технологийн хоцрогдлоос гаргах, аж үйлдвэрийн салбарт инновацийг нэвтрүүлэх чиглэлээр талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг чиглүүлэх, эрдэм шинжилгээ судалгаа, инновацийн төсөл хөтөлбөрийг төрийн захиалга, худалдан авалтаар дэмжих;
  4. Эрдэм шинжилгээ судалгаа, инновацийн санхүүжилтын механизмийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг ШУТ, инновацийн нэвтрүүлэхэд чиглүүлэх, венч санхүүжилтын тогтолцоо бүрдүүлэх;
  5. Нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инноваци хөгжих таатай орчин, экосистем бүрдүүлэх;
  6. Арьс ширны салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор төр, аж үйлдвэрээс тэтгэлэг, бусад дэмжлэг үзүүлэх, Засгийн газарын 75-р тогтоолд нэмэлт оруулах;;
  7. Нийгэм эдийн засгийн бүх салбарт инновацийг хөгжүүлэх эрх зүйн орчин, тогтолцоо, бүтэц (нэгж, алба) бий болгох;
  8. Инновацийн талаар тодорхой статистик тоо баримт байхгүй байна. ҮСХороонд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, салбарын яамд, төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагууд инновацийн талаарх мэдээллээ өгдөг байхаар журамлах, хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх;
  9. Импортын бүтээгдэхүүнд татварын оновчтой бодлого хэрэгжүүлж дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах, гаалиар импортолж буй бүтээгдэхүүний татвар хураалтад хяналт тавих. Татварын шударга систем бий болгох.
  10. Инновацийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг татвараас урт хугацаанд хөнгөлөх. (инновацийн гарааны компанид эхний 3 жил хөнгөлөлт үзүүлж байгаа нь үр дүнгүй байна.);
  11. Их сургуулийн судалгааны чадавхи сул байна. Бизнесийн байгууллага инновацийн үйл ажиллагаанд оролцохгүй байна. Инновацийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа цөөн тооны томоохон байгууллагын оролцоогоор хязгаарлагдаж байна. Тэдгээрийн хамтын ажиллагаа, түншлэлийг шинэ шатанд гаргах, урамшуулах, дэмжих, сургалчилах;
  12. Төр инновацийн урт хугацааны хатуу бодлого барих шаардлагатай байна;
  13. Үйлдвэрийн газрууд их сургуульд элсэгчтэй гэрээ байгуулаад төгсөхөөр нь ажилд авдаг механизмд шилжих шаардлагатай.
  14. Оюуны өмч, патентыг зөв үнэлдэг байх шаардлагатай.
  15. Инновацийн талаарх их хурал, байнгийн хорооны хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагын хүмүүс, эрдэмтдийг оролцуулж байх.

5 8 9 10 11 12 13 14 18 21