"Уурхайн ус ба байгаль орчин” 2018 онол практикийн бага хурал амжилттай явагдаж өндөрлөлөө

ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын багш нар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай (УУХҮЯ) хамтран Усны салбарын 80 жилийн ойг угтан “Уурхайн ус ба байгаль орчин” сэдэвт онол практикийн бага хурлыг 2018 оны 05 сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус бага хуралд ШУТИС, УУХҮЯ, БОАЖЯ, Уул уурхайн дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Төсөл (MINIS), Геологийн судалгааны төв, “Монгол-Ус” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Дунар-Од” ХХК, “Престиж” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад Их, дээд сургуулийн төлөөлөл болон хувийн хэвшлийн мэргэжилтнүүд оролцлоо.

Тус хуралд Уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн зохицуулалт, уурхайн усжилт, усны чанар, уул уурхайн үйлдвэрлэлийн усан хангамж, усны нөөцийн математик загвар, уурхайн байгаль орчны асуудлаар эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд илтгэлээ хэлэлцүүлж, туршлагаа солилцлоо.